| | USD/MNT 0₮
Өнөөдөр /2023.11.01/ Засгиийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гаргасан шийдвэрээс Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ: “Гадаад валютийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх зорилготойгоор засгийн газрын 326-р тогтоол 2022 оны 12-р сарын 26 нд гарч байсан. Үүнтэй холбогдуулаад уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх монгол улсын эдийн засгийн орох гарах урсгалд тодорхой хувь нэмэр оруулж байгаа ЭТТ ХК-ий үйл ажиллагааг сайжруулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх чиглэлийг анхаарах зорилготойгоор бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж байсан.
Энэхүү бүрэн эрхт төлөөлөгч нь засгийн газраас хуулийн дагуу буюу зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан. Уг ажлын үр дүнг УИХ-д танилцуулсанаар УИХ дахин зургаан сарын хугацаатайгаар ажиллах тогтоолыг гаргаж ажиллаж байв. Улмаар 10-р сарын 26 ны өдөр томилогдсон хугацаа дуусгавар болсон. Үүнтэй холбоотойгоор МУ-ын засгийн газар бүрэн эрхт төлөөлөгчийн ажилласан байдлын танилцуулгыг хийлээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн эдийн засагт үзүүлсэн үр нөлөө гадаад валютийн нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан ЭТТ ХК-ийн хувь нэмрийг өндөрөөр үнэллээ. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож ажилласны ач холбогдолыг улам бүр баталгаажуулах ЭТТ ХК гүйцэтгэх засаглал, удирдлага, бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шинэ түвшинд гаргах нэн шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр хуулийн дагуу 11-р сарын 26нд бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилж ажиллуулах нь зөв юм гэдэг шиийдвэрийг өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар шиийдвэрлэлээ. Тэр хугацаа хүртэл бүрэн эрхт төлөөлөгчийн санал болгосны дагуу дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг сонссон байгаа. ЭТТ ХК-ийг олон улсын жишигт нийцсэн удирдлага засаглалыг бий болгох чиглэл дээрээ анхаарч ажиллах нь зөв гэж үзсэн” гэж хэллээ