| | USD/MNT 0₮
Төсвийн байнгын хороо хуралдаж эхэллээ. Хуралдаанаар хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ: "Авилгал, хээл хахууль, тооцоо судалгаагаар, баримтуудыг илчлэн НӨАТ-ыг нэмэгдүүлэх бүрэн бололцоотой. Одоогоор татвараас зайлсхийсэн 620 хэрэг шалгагдаж байгаа. Ард түмний оролцоотойгоор И-баримтын шалгалтыг нэмэгдүүлж, энэ асуудлыг шийдвэрлэх нь эерэг нөлөөтэй гэж үзэж байна. Эдгээр байгууллагуудаас оролцуулж ажлын хэсэг байгуулж ажиллах нь зөв юм"
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэхгүй. 5 хувь болгож байж л татварын бааз суурь нэмэгдэнэ. Нийт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 120 мянган ААН байгаа. Үүний 80 мянга нь НӨАТ төлөгч байгаа. 40 мянгаас нь таван хувь болгохгүй бол татвар төлөгч болж нэмэгдэж орох нь бага. НӨАТ-ын татварыг 5 хувь, буцаан олголт нь хоёр хувь, төлж байгаа нь гурван хувь болох нь илүү үр дүнтэй гэж харж байна. НӨАТ-ын татвар өндөр байгаа учраас Замын-Үүдээр орж ирж буй ихэнх бараа бүтээгдэхүүнүүд анхнаасаа бүрдүүлэлтээ буруу хийгээд байна. Тиймээс татвараа багасгаж байж, анхны зөв бүрдүүлэлтийг нь зөв хийнэ. Татвар бага байхад НӨАТ төлөгч бага байна" гэв.