| | USD/MNT 0₮

С.АМАРСАЙХАН: НОК ХУРАЛДАЖ, СҮМ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газар хуралдаж, Ерөнхий сайд улс, хот хоорондын төмөр зам болон автотээврийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг сунгах санал тавьсан. Үүний дагуу Улсын Оцнгой комисс яг одоо хуралдаж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ "Хотоос орж, гарах хөдөлгөөнийг сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Үүнтэй холбогдуулан нийслэлээс холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллана. Орж, гарч буй тээврийн хэрэгслүүдийг бүртгэх цахим бааз бий болж байгаа. Орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан. Улсын Онцгой комисс хуралдаж дууссаны дараа Нийслэлийн онцгой комисс хуралдаж, христийн сүм хийд, цэнгээний газрууд болон үйлчилгээний зарим газруудын үйл ажиллагааг нь зогсоох асуудлыг хэлэлцэнэ" гэв.

ШУУД ҮЗЭХ:

ШУУД С.АМАРСАЙХАН: ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ 3-Р САРЫН 2-НЫГ ХҮРТЭЛ ХЯЗГААРЛАХ ШИЙДВЭР ГАРСАН
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.