| | USD/MNT 0₮

ИТАЛИ УЛСАД ЗАГВАРЫН ШОУНД ОРОЛЦООД ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ТУСГААРЛАЖЭЭ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус илрээгүй. Энэ сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг тохиолдол буюу нийт таван сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдан шинжилгээ хийж байна.

БНСУ руу яваад эргэж ирээд ажиглалтад орсон ХӨСҮТ-д зургаа, “Асралт мед” эмнэлэгт 37, мөн аймгуудын эмнэлэгт 10, Улаанбаатарт гэрт нь найман хүнийг тус тус ажиглалтад авсан байна. Нийт 61 хүн ажиглалтад оруулсан гэсэн үг.

Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Итали улсын Мелан хотод загварын шоунд оролцоод ирсэн зургаан монгол иргэн болон Итали улсын хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг шинжилгээнд хамруулж байна" гэв. 

 

Өчигдөр тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.