| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Газар орны нэр өөрчилсөн гэж буруу ойлгоод байна

Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн тухай хуулийн 19.16 дугаар зүйлийн 1-д заасан "Хууль бусаар газар орны нэр өөрчлөх" гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Эл хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакираас тодруулахад тэрбээр хэлэхдээ:

“Та бүхэн Газар усны нэр өөрчилсөн гэж буруу ойлгоод байна.  Энэ нь Баян-Өлгий аймагт шинээр байгуулагдсан хоёр багт иргэдийн нийтийн хуралд иргэдийн санал оруулж хоёр шинэ нэр оруулсан. Тэдгээр шинэ нэр нь Казах нэр байсан юм. Үүнийг хуулийн хэлтэсээс казах нэрээр газар орны нэр нэрлэж болохгүй гэсэн шийдвэрийн дагуу дахин иргэдийн хурлаар залруулж монгол нэртэй болгосон. Тухайн үед хэн нэгэн гомдол гаргаж түүн дээр прокурорт хэрэг үүсгэсэн нь яллах дүгнэлт үйлдэгдэж шүүх рүү шилжээд байна. Энэ бол газар орны нэр өөрчилсөн хэрэг огт биш шүүх үнэн зөвийг тогтоох байх” гэлээ

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.