| | USD/MNT 0₮
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин лхагва гарагт /2023.10.25/ Хятад АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэлжээ. Тэрбээр Нью-Йорк хот дахь АНУ, БНХАУ-ын харилцааны асуудлыг эрхэлсэн үндэсний хороо руу захидал илгээхдээ тэгэж бичсэн аж.
Ши Жиньпин хоёр улс хоорондоо зөв харилцаа тогтоох нь дэлхий дахинд ач холбогдолтой чухал зүйл хэмээжээ. Тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-д айлчлахаас нэг хоногийн өмнө ийнхүү захиа илгээсэн байна.
Сүүлийн жилүүдэд АНУ болон БНХАУ-ын харилцаа хурцдаж ирсэн. Энэ харилцааг сэргээх гэсэн оролдлогууд өнгөрсөн нэгдүгээр сард гарсан Хятадын тагнуулын бөмбөлгийн улмаас нурж унасан билээ.
Тус явдлын хариуд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д хийх айлчлалаа цуцалсан. Гэхдээ тэрбээр өнгөрсөн зун Хятадад айлчилж хоёр талын харилцааг дээшлүүлэх хэлэлцээ хийсэн. Блинкен айлчлалаа дуусгаад төд удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ши Жиньпинийг шүүмжилсэн нь харилцааг гэсгэх гэсэн хүчин чармайлтад туслаагүй юм.