| | USD/MNT 0₮

ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭН ОСЛЫН ГАЗРААС ЗУГТААСАН ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 67 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд улсын дугаар тодорхойгүй марк автомашины жолооч нь явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж, гэмтээн, хэргийн газрыг орхин явжээ. Улмаар явган зорчигч О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан аж. Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд хэргийг газрыг орхиж явсан жолоочийг олж тогтоосон байна. 

Сануулахад, тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны  өглөөний 08.00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны  өглөөний 08.00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж,байна.

Иймд батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг анхааруулж байна. Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 67 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.