| | USD/MNT 0₮

АЛБА ХААГЧИД УРТАСГАСАН ЦАГААР ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангай аймгийн хэмжээнд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан алба хаагчид нэмэгдлээр буюу уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Аймгийн төвийн авто замуудад халтиргаа гулаа үүсч, иргэдийн хөл хөдөлгөөн их байгаатай холбогдуулан гудамж, зам талбайд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар цагдаагийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр зөрчил бүртгэгдээд байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд жолооны ард суухгүй байх, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, замын хөдөлгөөнд хууль, дүрмийн дагуу оролцохыг уриалж байна.

АЛБА ХААГЧИД #УРТАСГАСАН_ЦАГААР ҮҮРГЭЭ #ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА Өнөөдөр /2020.02.24/ аймгийн хэмжээнд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан алба хаагчид нэмэгдэлээр буюу уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал:Аймгийн төвийн авто замуудад халтиргаа гулаа үүсч, иргэдийн хөл хөдөлгөөн их байгаатай холбогдуулан гудамж, зам талбайд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар цагдаагийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2 зөрчил бүртгэгдээд байна. Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд жолооны ард суухгүй байх, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, замын хөдөлгөөнд хууль, дүрмийн дагуу оролцохыг уриалж байна. Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.