| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн Дэд дарга Н.Ганибал “Хянан шалгах түр хороо” байгуулах гарын үсгийг УИХ-ын гишүүдээс цуглуулж байгаа талаар мэдээлэл өглөө.
“Төрийн нууцад хамруулсан болон Үндэснийаюулгүй байдалтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авах ажиллагаатай холбоотой харилцааг тендерийн хуулиар зохицуулахгүй гэж заасан байдаг. Харамсалтай нь өнөөдөр нууцад хамааруулаад авч байгаа асуудал нь хуулийг ноцтойгоор зөрчсон асуудал юм. Мөн нүүрсний оффтэйк гэрээ байна. Тодорхой гэрээнүүдийг энэ хуулийн энэ заалтад хамааруулж байгаад төрийн болон албаны нууцын тухай хуулиар гэрээнүүдийг байгуулсан асуудал байгаа юм. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тендерийн тухай хуулийг хэдэн удаа санаатайгаар зөрчсөн тухай асуудал хэдэн удаагийн худалдан авалтаар төр худалдан авалт хийсэн ийм ноцтой алдаануудыг засаж залруулахын тулд түр хороо байгуулах санаачлагыг гарган ажиллаж байна” гэлээ.