| | USD/MNT 0₮
Улаанбаатар хотын даргаар Х.Нямбаатар дэмжигдэж ажлаа хүлээж аваад буй. Тэгвэл Улаанбаатар хотын шинэхэн дарга Х.Нямбаатарын нийслэлд хийх эхний ажил, шийдвэр нь юу байх бол гэдэг зарим иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Учир нь өнөөдөр тус хотын өмнө утаа, түгжрэл, ногоон автобус, химийн үнэр гээд олон асуудал байна. Тэгвэл Х.Нямбаатар Улаанбаатар хотын даргаар томилогдсон нь "Сонгинохайрхан дүүргийн иргэдийн сонголт, тэдний итгэл найдварын буухиа" хэмээн мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, тэрбээр өөрийн твиттер хуудастаа "НИТХ 78.57 хувийн саналаар намайг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилон амжиллуулахаар болсон нь надад 2 удаа өндөр итгэл хүлээлгэн УИХ-д сонгосон Сонгинохайрханчуудын минь сонголт, итгэл найдварын буухиа, үргэлжлэл хэмээн хүлээн авч байна. Нийслэлчүүдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно" гэжээ.