| | USD/MNT 0₮

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ

XVII Жарны Хотол төгс хэмээх Төмөр Хулгана жилийн Дорнын зурхайг та бүхэндээ хүргэж байна.

2020 оны Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэр гаргах вэ
 

Суудал Гарах зүг Ирэх зүг Цээр гаргах тарни (7-21 удаа уншина) Хийх үйлдэл
ГАЛ Зүүн урд Урд Ум базар дагийни хум мама бизъяа суухаа Галд ус өргө (Шүдэнз зураад түүний ус, цасаар унтраах)
ШОРОО Баруун Баруун урд Ус бадма дагийни хум мама бизъяа суухаа Газарт модны үртэс цац
ТӨМӨР Баруун урд Баруун Ум радна дагийни хум мама бизъяа суухаа Жижиг гал гаргаад төмөрт хүргэ
ОГТОРГУЙ Зүүн хойд Баруун хойд Ум пагма дагийни хум мама бизъяа суухаа Огторгуй модны үртэс цац
УС Зүүн Хойд Ум гарма дагийни хум мама бизъяа суухаа Ус асгаад дээгүүр нь алх
УУЛ Баруун хойд Зүүн хойд Ум будда дагийни хум мама бизъяа суухаа Уул ру модны үртэс, шороо, чулуу хая
МОД Зүүн урд Зүүн Ум базар дагийни хум мама бизъяа суухаа Мод шүдэнз хугалж хая
ХИЙ Урд Зүүн уд Ум базар  пад дагийни хум мама бизъяа суухаа Цаас урж хийсгэ

 
Онцгойлон хийлгэх жилийн засал
 
Жил орох:  Хулгана жилд төрсөн хүмүүс буюу 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 настнуудад хамаарах ба тус тусын заслыг хийвэл зохино.
13-ны жил нь өөрийн төрсөн жилийн хүү махбодитой жил бөгөөд биеийн махбодь хямрах гэмтэй тул “Найман гэгээ”, “Лхамын ганшиг” хуруулж, балин өргө.
25-ны жил нь өөрийн төрсөн жилийн нөхөр махбодитой жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул “Догсүн”, “Доржнамжом”, “Цэнд” уншуул. “Доржнамжомын жавтүй” хийлгэхэд сайн.
37-ны жил нь өөрийн төрсөн жилийн дайсан махбодитой жил бөгөөд гарлага гарах тул “Юм жайврин дүйсүм”, “Цэвэгмидийн чого” хуруулж, лусад балин өргө.
49-ны жил нь эх жил бөгөөд хийморь доройтох гэмтэй. “Нити” уншуулж, “Жинсрэг” цутгуул.
61-ний жил нь өөрийн төрсөн жилийн дайсан махбодитой жил бөгөөд шуламын хөнөөл гарах тул “Ширнэн” уншуул, “Сац талби”, “Цэдэв” насны бүтээл үйлдвээс сайн.
73-ны жил нь 13-ны жилтэй адил болой. Ер нь жил орсон хүмүүс тэр жилдээ оршуулга, хуримын найрын үйл тэргүүтнийг цээрлэж, зайлшгүй тохиолдолд засал хийж, цээр гаргавал зохино. Түүнчлэн эр хүний  жил угтаж ордог тул жил орохын урдаас заслаа хийж, сэрэмжлэх хэрэгтэй. Харин эм хүний жил үдэж дагадаг тул жил орсны дараа ч засал хийлгэж үлдэх хэрэгтэй.
 
Өдрийн  суудлын үр
 

Нэр Сайн үр Муу үр
ГАЛ Төмрийн үйл хийх, зүүлт чимэг зүүх, бурханд залбирах, буяны үйл хийх Эвлүүлэх, нийцүүлэх, бэрийн болон улайн үйл хийгээд үхэгсэдийн үйл
ШОРОО Газрын үүд боох, мод хатгах, зүүн тийш явах, тангарах няцаах, саад тотгор дарах Байшингийн суурь тавих, үхэгсэд оршуулах, угаал, залбирал талбих
ТӨМӨР Мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хөөх, гөрөөлөх Хүүхэд хөлд оруулах, хүүхдийг гадагш явуулах
ОГТОРГУЙ Огторгуйн үүд сахих, гүрэм засал хийлгэх, их хүмүүнтэй уулзах, буяны үйл хий Өвчин эмнэж эхлэх, сүм дуган балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүдэл худалдаа хийх
УС Бурхан лусыг тахих, зод барих, хариулга хийх, төмөр урлах үйл Их гол гатлах, бэрх газар номхотгох, загас барих, тангараг үүсгэх, гуу суваг татах, дайсан номхотгох
УУЛ Бурханыг сахих, номын үүдэнд орох, пүрвийн хариулга, морь үхэр номхотгох, байшингийн суурь тавих, гэр бүрэх Их хэрэг үүсгэх, ном унших, худалдаа наймаа
МОД Бурхан тэнгэр тахих, чимэг зүүлт зүүх, мод тарих, шав тавих Мод таслах, тангараг тавих
САЛХИ Тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхотгох, хатуу үйлд сайн Тээрэм босгох, андгай тавих, цуглаж чуулах.

 
 
Өдрийн мэнгэний үр

Нэр Сайр үр Муу үр
1 цагаан Угаал үйлдэх, бурхан луст залбирах, тахилын үйлд сайн Нялхасыг хөлд оруулах, гадагш явуулахад муу
2 хар Шулмас хийгээд хараалыг буцаах, хариулахад сайн Бурхан тахих, бэрийг үйлүүдэд муу
3 хөх Лус тахих, усан балин тавих, газрын эздийг тахихад сайн Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах
4 ногоон Эм найруулах, найман лусыг тахих хийгээд тахил, өглөг өгөх, бурханд залбирах, хануур үйлдэхэд сайн Бэлэвсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргахыг тэвч
5 шар Хаанд айлтгал бичих, сүмийг сэргээх, аравнайлах, оршуулах, тойн болох, ном номлоход сайн Газар хагалах, хурим хийх, нохой авах, наймаанд муу
6 цагаан Бурханд залбирах, хишиг даллага авахуулах, угаал үйлдэх, бэр авах, нүүдэлд сайн Бузар буртгийг харж дайсагнах үйлийг тэвч
7 улаан Бурхан нугуудад залбирахад сайн Улаан үйл, хиншүү хярвасанд муу
8 цагаан Бурханд залбирал үйлдэх, сан тавтулах, сахиус тахиулах, бэрийн үйл, сахиусанд өглөг өгөхөд сайн Хиншүү хярвас, бузар, бэлэвсэний үйлүүдэд муу
9 улаан Сайн бүтээл, хишиг даллага авахуулахад сайн Эд мал гадагш өгөхийг тэвч

 
 
Суудлын үр, цээр, засал
 

Хөлөл Жилийн үр ба цээр Хийлгэх ном засал
ГАЛ Толгой, нүд, чих, хамрын өвчин, албингийн хорлолоос болгоомжлон, зээрд морь, улаан өнгийн эд бүү ав. Хуримд очих, нас барагсадын яс барих, улаан эд гаргахыг цээрлэ. Өвс ногоо шарлах үеэс болгоомжил. Гомбо, Лхам сахиус тахиул. Улаан юм, Сундуй, Цагаан шүхэрт, Цэнд, Дашзэвэг, Доржнамжим уншуулж, галаа тахиул.
ШОРОО Лусын хорлол, шарын, адын, халдварт өвчнөөс болгоомжилж, үнэт эдлэл, шар өнгийн сав суулгах авахуй, бэлэвсэн эмийн идээ, чоно идсэн мах, улаан махны бузар, газар шороо хөндөх, мод чулуу ховхлох, үхээрийн бузарыг цээрлэ. Хаврын гурван сар, ялангуяа газар гэсэх үеэр болгоомжил. Чойжил тахиул, Сандуй, Саеннинбын до, 13 сан, Алтангэрэл уншуул. Газар усаа аргад.
ТӨМӨР Уушги, зүрх, гэдэсний өвчнөөс болгоомжил. Төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Ариун бус идээ ундааг цээрлэ. Гол ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Гомбо тахиул. Сундуй, Цагаан шүхэрт, Дашзэвэг, Найман гэгээн, Сундуйн жүд уншуул.
ОГТОРГУЙ Сэтгэл гансрах, нойргүйдэх, хөл, гар, толгойн өвчнөөс сэргийл. Тарваганы мах идэх, нохой авах, тэжээх, хөх, шар өнгийн эд авах, ад тийрэн гүйцийн хорлолоос сэргийл. Уул хаданд авирахаас болгоомжил. Газар хөлдөх үед хянуур байвал зохилтой. Чойжил, Шалши тахиул. Сундуй, 13 са, Алтангэрэл, Намхайнинбо уншуул.
УС Бөөр, сав, гэдэс, үе мөчний өвчнөөс болгоомжил. Хар шар өнгийн эд зүйл бүү ав. Гахай загасны мах, хулгайн мах идэхийг цээрлэ. Лус савдаг, үер усны аюулаас болгоомжил. Хур бороо элбэгшиж, гол мөрөн үерлэх үед хянуур бай. Лхам тахиул. Лүмбүмгарав, Лусын сан, Шавдагдором уншуулж, усан балин өргө.
УУЛ Үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, үрэвсэлт өвчнөөс сэргийл. Ан гөрөө хийх, бохир идээ ундаа идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Өвс хатаж, газар хөлдөх үед анхаар. Уул хаданд бүү авир. Газрын эзний хорлолоос болгоомжил. Гомбо, Намсрай тахиул. Ариун сан, Дүгэр, Сундуй, Цагаан өвгөний сан, Саенинбо, Цагаан шүхэрт уншуул.
МОД Элэг, цөс, дэлүү, яр, хөлийн өвчнөөс сэргийл. Хөх өнгийн эд авах, ургаа мод таслах, газар хөндөх, гөрөөсний мах идэх, араатны арьс авах, хутга мэсээр оролдох зэргийг цээрлэ. Мод гөлөглөх үеэр хянуур байваас зохистой. Лус газрын эзний хорлолоос цээрлэ. Очирваань, Гомбо сахиус тахиул. Ариун сан, Лусын сан, Сундуй уншуулж, усан балин өргө.
ХИЙ Бөөрний хийгээр чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, сэтгэл долгисох зэрэг мэдрэлийн өвчнөөс сэргийл. Шар өнгийн эдлэл авах, хэл ам хийх, хайнаг болон эргүү малын мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Мод нахиалах, цэцэглэх үеэр хянуур бай. Салхи шуурга, газрын эзэн, гүйцийн хорлолоос сэргийл. Гонгор, Лхам сахиус тахиул. Жадамба, гурван гүрэм, Сундуй уншуул.

 

XVII Жарны Хотол төгс хэмээх Төмөр Хулгана жилийн Дорнын зурхайг та бүхэндээ хүргэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.