БНСУ-Д КОНОРАВИРУСЫН ХАЛДВАРААР 556 ХҮН ХАЛДВАР АВЧ ДӨРВӨН ХҮН НАС БАРЛАА
Дэлхий
Дэлхий нийтийг айдаст автуулж өнөөдрийн байдлаар 27 оронд тархаад буй шинэ төрлийн коронавирусын халдвар БНСУ-д хүчээ авчээ.
Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар БНСУ-д Covid-19 (коронавирусын) халдвар авсан 123 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 556 хүн халдвар аваад байна.
Шинээр халдвар авсан хүний дийлэнх нь хувь нь Тэгү хотоос илэрчээ. БНСУ-д коронавирусын халдварын улмаас дөрвөн хүн нас бараад байна.
Тэгү хотоос ирсэн зургаан оюутныг тусгаарласан байгаа бөгөөд халдвар илрээгүй юм.
- 2020-02-23 12:58:31
0 сэтгэгдэл