| | USD/MNT 0₮

МАН-ын генсек Д.АМАРБАЯСГАЛАН засгийн газрын индэрээс юуны учир ХИЙРХЭВ

Засгийн газрын хуралдааны үеэр МАН-ын генсек Д.Амарбаясгалан хувийн үзэл бодлоо албаны индэрээс дуу өндөр илэрхийллээ. Сүүлийн өдрүүдэд түүнийг нүүрсний хэрэгт холбоотой гэх ноцтой асуудлууд хэвлэл мэдээлэл болон цахим орчинд цацагдаад байгаа.

Тэрбээр засгийн газрын хуралдааны үеэр хэлэхдээ: Намайг нүүрсний хулгайч гэж байна. “Admineral” ХХК-ийг миний компани, тэр ч  бүү хэл гэр бүл эхнэрийг минь нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэх мэтээр мэдээлэл цацагдаад байна. Та нар амжихгүй ээ. Алгын чинээ цаасан дээр нотлох баримтгүй байж ингэж гүтгэж болохгүй. Хэрэв би хулгай хийсэн минь үнэн бол хуулийн өмнө өчиггүй хариуцлага хүлээхэд бэлэн байна. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар бид хоёр миний өрөөнд сая ярьж суулаа. Зовлон нэгтэй хүмүүс юм даа гэж. Бид хоёрыг их гүтгэж байна гэж хэлэв. Хийсэн ажил, үйлдсэн үйлдэл нь адилхан байгаа учир мань хоёрын зовлон нэг байхгүй гээд ч яах билээ. Өөрөөр тайлбарлах арга ч үгүй.

ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА

Эргэн сануулбал, Д.Амарбаясгалан нь нүүрсний хулгайчдын эсрэг ард түмний хүчтэй тэмцлийг 17 нэр зарлан тарааж байсныг мэднэ. Тухайн үед түүнийг ард түмэн ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА хэмээн бодсон ч байж болно. Тийм дээ ч тэмцлээ зогсоож өнөөдрийг хүртэл түүнээс ҮР ДҮН хүлээсээр байгаа биз. Гэтэл өөрөө нүүрсний хулгайн тэргүүн эгнээнд зогсохоор нэгэн гэдэг нь зах зухаасаа илчлэгдсээр байна.

Тэгвэл генсек Д.Амарбаясгалан МАН-ын үйл ажиллагаа болоод цаашдын төлөвлөгөөг хөшигний ард найруулан тавьдаг гарамгай найруулагч гэдгийн хэн хүнгүй мэддэг. Шудрагын дүрд хувиран нэгийг нөгөөгөөр солин аль болох ашигтай байдлыг урьдчилан харж чаддаг гэдгээрээ ч алдартай. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл МАН-ын нөлөө бүхий хүний тоонд ордог. Ёстой л гурван нүүдлийн цаадахыг харан их нүүдэл хийж мэргэшсэн.

Харин Д.Амарбаясгалангийн буруугүй гэдгийг хэн нотлох вэ? Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэгчээр гадны сайт дээр яагаад нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон мэдээлэл нь нэр зааж гарах болов. Яагаад  өнөөдрийг хүртэл өөрөө үүнд хариу тайлбар өгөхгүй байна вэ гээд олон асуулт байна.

Үнэхээр хийсэн хэрэг байхгүй бол хуулиар шалгуулаад буруугүй гэсэн нотлох баримт гаргаад ирэхсэн. Ямартай ч хариулт хоосон хэвээр. Түүнээс нэг зүйлийг онцлоход ард талын баг командаа маш сайн боловсруулсан. Түүний итгэлийг нь ч олсон биз. Гэхдээ даравч далдайж булавч бултайдаг юм шүү.  Ухаад үзвэл олон баримт фактууд гарч ирэх юм билээ. Түрүүн хэлсэнчлэл Буруутай нь нотлогдвол хуулийн өмнө өчиггүй хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдэг үгэнд чинь хариу хэлэхэд энэ мэт жижүүрийн үгсийг  сонссоор байгаад уйдсан. Энэ үгийг хэлээд олон ч хүний  бусармаг үйлдэл нь нотлогдсон байдаг. Таны хийсэн үйлдэлийн тухай баримт материалууд байна.  Харин буруугүй гэдгээ зохиож төлөвлөсөн төлөвлөгөөгүйгээр нотлоод өгөөрэй.

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.