| | USD/MNT 0₮

МАН-ын хурлаар Хотын даргад Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр нарыг томиллоо

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараах шийдвэр гаргасныг  МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцууллаа. Тэрбээр “хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ”. Хотын даргад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг томилохоор улстөрийн шийдвэр гарлаа.

Х.Нямбаатар нь СХД-ээсээ ажлаа эхлүүлж байсан. Дүүрэг, хотын ажлыг сайн мэднэ. ХЗДХ-ийн сайдын үүрэгт ажлыг сайн гүйцэтгэсэн.

Б.Дэлгэрсайхан нь УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, хувийн хэвшил болоод төр хоорондын ажлыг сайтар холбох менежер гэж үзсэн" гэлээ

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.