| | USD/MNT 0₮

С.Энхболд сайдын албат А.Өнөржаргалыг АТГ шалгаж байна

ЭМЯ ны дэд сайд С.Энхболд болон түүний багийнханыг тамхины компаниудаас авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд. Тус багт ЭМЯ-ны дэд сайд С.Энхболдын гар, хөл бологсод багтсан бөгөөд түүний гарын үсгээр албан тушаал дэвшигсэд байгаа юм. Тухайлбал, АТГ-т шалгагдаж буй А.Өнөржаргалыг л гэхэд С.Энхболд сайд байхдаа 2022 оны хоёрдугаар сарын 11-нд тус ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгээр томилсон байдаг. 

А.Өнөржаргалын хувьд НЭМГ-ын даргаар зургаадугаар сард томилогдсон ч гуравхан сарын дараа албан тушаал нь өөрчлөгдөж ЭМЯ-ны “Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар”-ын дарга болж дэвшжээ. Мөн тэрээр ЭМЯ-ны “Сүрьегийн асуудал хариуцсан мэргэжилтэн” байсан ч тухайн албандаа удаан хугацаанд ажиллаагүй гэдэг.

Мань А.Өнөржаргал тамхины хуульд өөрчлөлт оруулах нэрээр бүтэн яам төлөөлж, УИХ-ын гишүүд, байнгын хороодынхонтой ойр байж, үүгээрээ дамжуулаад Женев хотод болсон ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн хэрэг эрхлэх газрын шинжээч, мэргэжилтнүүдтэй болох уулзалтад ч оролцсон байгаа юм.

Зөвхөн уг хуралд оролцохын тулд өөрийн албан тушаалыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэрээр өөрчлүүлсэн ба бүртгэлийн дараа эргээд албан тушаалаа сольсон нь тэдний ард ашиг сонирхол байна гэдгийг төвөггүй харуулах биз ээ.

Ингээд ч зогсохгүй тамхины лобби хийдгээрээ алдартай “Фокус” ТББ-ын тэргүүн Б.Туяатай найз нөхдийн харилцаатай гэх ба ДЭМБ-ын нэр барьж гаднын санхүүжилт хүртдэг гэх мэдээлэл ч бий.

 

Үүний баталгаа нь А.Өнөржаргалын хөрөнгө орлогын мэдүүлэгт 2021 онд 200 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц нэмэгдсэн гэлтэй. Гэтэл үүнийгээ өнөөг хүртэл АТГ-т тайлбарлаж чадахгүй байгаа аж.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.