| | USD/MNT 0₮
Нийслэл өчигдрөөс удирдлагагүй болохтой холбогдуулан МАН-ын ноёдын дотоод тэмцэл хурцдаж, үүнээс нь болж МАНАН-г бүрдүүлэгч хос баганын нэг АН самруулж, улмаар фракциудын наймаалцлын чухал суудлууд болох Улаанбаатар ийнхүү эзгүйрчихээд байгаа нь энэ.
Хотын дарга болгочих саналд хэд хэдэн хүний нэр цохогдож МАН-ынхан хөнжил дотроо хөлөө жийлцэж байна. Тэдгээрийн нэг бол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан юм. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг. Гэхдээ НИЙСЛЭЛИЙН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ БИШ БҮР САМАРСАН ГЭГДДЭГ ТҮҮНИЙ ХУУЛЬ БУС ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛҮҮД ДУНДРАШГҮЙ. Тэдгээрээс дурьдвал, ардын хүүгийн халуун амийг авч, ард түмний эрх ашгийг зөрчсөн “Авлига хороолол” гэж нэршсэн “Акуа гарден” баригдах төслийн цаана нь тус ноёнтон өндрийг авсан байдаг. Усан парк баригдах газарт Авилга хороолол сүндэрлэсэн хууль бус хор найруулгын цаана ч энэ хүн байсан гэсэн үг юм. Ж.Батбаясгалан газрын зөвшөөрлийг нь хууль илт зөрчиж цуцлахаас өмнө “Авлига хороолол”-ын газар дээр орон сууц барих боломж байгаагүй юм. Нийслэлээс “Эм энд Жи констракшн” ХХК-д 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд олгосон гурван тусдаа зөвшөөрөл дээр “орон сууц” гэсэн үг байхгүй.
Тэр байтугай 2021 оны гуравдугаар сарын 3-нд гарсан шүүхийн шийдвэрт ч байхгүй. Энэ талаар талууд маргаагүй ч Шүүхээс уг газарт ер нь Усан парк л баригдана гэсэн агуулгаар хандаж байсан нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2 дугаар зүйлийн 2.4-д Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь маргаан бүхий газарт үйлчлэхээр байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно” гэх, шүүгч о.Оюунгэрэлийн дүгнэлтээс харагддаг.
Түүнчлэн, “Эм энд Жи констракшн” Шүүхэд гаргасан тайлбартаа гагцхүү “Усан парк” л барьж байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг.
Эндээс харахад, Ж.Батбаясгалан газрын эрхийг хууль зөрчиж цуцлах, уг хууль бус шийдвэрийн улмаас шүүхийн шийдвэр гарах хүртэл “Авлига хороолол” гэх ойлголт байгаагүй. Харин Ж.Батбаясгалангийн шийдвэрийн дараа л нөхцөл байдал орон сууц барих тийшээ явж эхэлжээ.
Ж.БАТБАЯСГАЛАН ЯАГААД “АВЛИГА ХОРООЛОЛ”-Д “ТУСАЛСАН” БЭ
“Авлига хороолол”-ын асуудлыг хөндсөн хэвлэлүүд өнөөдрийг хүртэл Ж.Батбаясгаланг нэг их оролдож байсангүй. “Авлига хороолол”-ын газрыг яалт ч үгүй цуцалсан нь үнэн болохоор тэр байх. Гэхдээ тэр шийдвэр нь “Эм энд Жи констракшн” шүүх дээр ялах, газрын зөвшөөрөл нь дахин сунгагдах, улмаар усан парк орон сууц болох эхлэлийг тавьсан нь яалт ч үгүй үнэн юм. Эцсийн эцэст, түүний үйлдэл “Эм энд Жи констракшн”-д ашигтай байдал үүсгэсэн нь бас л үнэн.
Өнгөрсөн зуны үерийн дараа “Авлига хороолол”-ыг нураах асуудал яригдахад “Эм энд Жи констракшн” ХХК-ийн захирал А.Амарбаясгалан Нийслэлийн үе, үеийн Засаг дарга нар өөрсдөөс нь авлига нэхэж байсан талаар мэдээлэл хийсэн байдаг.
Тэрхүү мэдээллийнхээ үеэр Ж.Батбаясгалангийн талаар “2020 онд усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлөө дөнгөж авч байтал НЗД-ын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газрын зөвшөөрлийг цуцалсан байсан. Тэр үед "Сонгууль болж байна, та нар ойлгоорой, одоо яах гэж байна" гэсэн. Усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлийг цуцласан учраас бид Нийслэлийн захиргааны шүүхэд хандаад ялсан.
Манайхыг Усны тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гээд байгаа ч шүүхээр зөрчөөгүй гэдгийг нотолсон” гэж ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан А.Амарбаясгалангаас авлига нэхжээ. "Цуцлна" гэихээд "Яах гэж байна" гэдэг бол санал сонсох гэсэн санаа мөн.
Асуултад юу гэж хариулсан талаар А.Амарбаясгалан яриагүй. Харин нөхцөл байдал ямартай ч өөрсдөд ашигтай гарсан буюу Шүүхийн шийдвэр өөрсдийнх нь талд гарсан талаар ярьсан байна. 2020 оны аравдугаар сарын 23-нд Д.Сумъяабазар ажлаа хүлээж авснаар Ж.Батбаясгалангийн хууль бус шийдвэрээс болж маргасан Шүүх хуралд хариуцагчаар оролцох болжээ. А.Амарбаясгалан Ж.Батбаясгалантай танил, Д.Сумъяабазарыг таньдаггүй байсан гэх. Тэгвэл Ж.Батбаясгалан суудлаа шилжүүлэхээсээ өмнө Шүүхэд ялах хэмжээний хуудуутай шийдвэрийг гаргаж, танилдаа тус болсон байж болох уу. Бодож үзэх ёстой логик санагдана.
Т.Бадамжунай болон түүний хэтэвч, хэрэг зориг нэгт бүлэглэлийн гар хэр хол сунахыг энэхүү Хотын даргыг сонгох сонголтоос харж болох юм. Учир нь жаалхүү Ж.Батбаясгалан оноос онд хотын даргын халааг авахаар зэхдэг хэдий ч үргэлж өвдөг шорооддог. Тэр ч нь зөв. Эрх ашгийн сонирхолтой ёс зүйгүй эдгээр эрхмүүдээр улаанбаатар хотоо захируулна гэвэл бүгд малаа аваад хөдөө гарсан нь чухам дээр.