| | USD/MNT 0₮
Өнөөдөр ногоо автобусны асуудлаас болж Хотын дарга Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ асуудалтай холбоотойгоор дөнгөж сая өөрөө мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ: "Хотын төсөв санхүүтэй холбоотой асуудлууд сая өнгөрсөн долоо хоногт улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг их хурлаар оруулж батлуулсан. Гэх мэтчилэн манай хотын ажлууд цаашдаа зогсолтгүй явах ёстой гэдэг байр сууринаас өнөөдөр бас монгол улсын ерөнхий сайдтай намын даргатай ярилцаж ер нь бол цаашдаа хотын асуудлыг эрчимтэй явуулах үүднээс дараагийн хотын даргыг таны зүгээс бас томилох нь зүйтэй гэдэг ийм шийдвэрийг өөрийнхөө зүгээс гаргасан. Зөвхөн Сумъяабзартаа биш ээ. Энэ бол цаашдаа улаанбаатар хотын ажил тасралтгүй явах ёстой. Нэг хүний асуудал ажил төрөлтэй хамаатай асуудалтай зууралдаж суух цаг биш ээ. Өвөл хаяанд ирж байна. Амаргүй, одоо утаа униарын асуудал эхэлнэ, түлшний нөхцөл байдлууд эхэлнэ дээрээс нь энэ магадгүй түлшний аюулгүй байдал том бодлогын түвшинд шатахууны асуудал ч гэсэн хурцаар тавигдах ийм цаг үетэй тулах гэж байгаа учраас аль болох хугацаа алдалгүйгээр энэ иргэд олны бухимдсан зүйлүүдийг ч гэсэн бид зүй ёсоор ойлгож энэ шийдвэрийг гаргасан гэдгээ би бас хэлмээр байна." гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү