| | USD/MNT 0₮

Хотын дарга Д.Сумъяабазарыг огцрох эсэхийг Ерөнхий сайд шийднэ

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш дахин хуралдлаа. Хуралдаанаар автобусны дуулианы асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн байна. Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгчээ.

Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор ногоон автобусны асуудлаар Ж.Сүхбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгсөн бол Хотын дарга ийнхүү чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.

64.2.4-т заасанчлан "Засаг дарга өөрөө өргөдлөө өгсөн" тохиолдолд Ерөнхий сайд өөрийн санаачилгаар огцруулах шийдвэрийг гаргах нь.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.