| | USD/MNT 0₮

Ц.Чулуунзагдыг нүүрсний хулгайн хэргээр АТГ-аас ЯЛЛАГДАГЧААР татжээ

МАН-ын хэвлэл мэдээлэл цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдыг авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татжээ. Тодруулбал,  Д.Амарбаясгалантай ойр шадарлаж байсан, өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нь нүүрс баяжуулах үйлдвэр барьсан төдийгүй өнгөрсөн хугацаанд албан тушаалаа ашиглан ЭТТ ХК-иас нүүрс тээвэрлэсэн, худалдсан байгаа юм.

"Админерал" ХХК нь 2021 оны гуравдугаар сард ЭТТ-н уурхайн гурав, дөрөвдүгээр давхаргын коксжих, кондицийн бус болон найм, есдүгээр давхаргын хагас коксжих нүүрсийг худалдан авч, дээжийн нүүрсийг тээвэрлэх, хил гаалиар нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан байна.

 Тус компани байгуулан ажилладаг нь “нүүрсний хулгай”-н хэргийн нэг оролцогч гэж үзэх үндэслэл болжээ. МАН-аас нүүрсний хулгайн 17 нэр бүхий хүнийг зарласан боловч Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар тэдгээрийн ард сугарч үлдэх санаа нь ил гарах цаг айсуй. Улсаар нь бужигнуулж олон арван хулгайчдыг зарлан дуудаж байгаа нь энэ мэт нэр бүхий албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлөө нуун дарагдуулах оролдлого юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.