| | USD/MNT 0₮

Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар ажлаа өгөх талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2023.10.02/ нээлтээ хийсэн. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар автобустай холбоотой мэдээлэл хийгээд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёрын тайлбарыг сонсох юм.

Тэгвэл Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болжээ. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа олон нийтэд хандаж мэдээлэл хийх аж.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.