| | USD/MNT 0₮

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрөө НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ

-Д.АМАРБАЯСГАЛАН ӨӨРИЙН БАЙГУУЛСАН КОМПАНИАР ЗАСГИЙН ГАЗАРТАЙ 30 ЖИЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ-

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан есдүгээр сарын 24-29-ний хооронд Герман улсад ажиллаж байгаа юм.

Тэгвэл түүнийг тус улсад ажиллаж байх энэ цаг үед  Германы хэвлэлээр “Д.Амарбаясгалангийн авлигын хэрэг Монгол Улсыг тогтворгүй болгож байна” гарчигтай нийтлэл гарсан байна. 

Холбооны бүгд найрамдах Герман улсын Newsdirect.com сайтад "Д.Амарбаясгаланг нь улс төрийн сайн стратегич гэж үздэг. Энэ нь ЖДҮ-ийн сангаас зээл аваад уснаас хуурай гарч чадсаныг тайлбарлаж байна" гэжээ.

Мөн "Эрдэнэс тавантолгой компанийн албан ёсны цахим хуудсанаас үзвэл, МТАS нэгдэл Тавантолгойн Бор Тээг уурхайг ажиллуулдаг. MTAS компаниудын нэг нь “Admineral” ХХК. Тус компани нь түүхий нүүрсээс хагас коксжих нүүрс гарган баяжуулах үйлдвэр барьж байгаа ба Монгол Улсын Засгийн газартай 30 жилийн гэрээ байгуулжээ.

МАН ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН 2021 ОНООС ЭХЛЭН УРД ХӨРШ РҮҮ НҮҮРС ЗАРЖЭЭ

 “Admineral” ХХК-г 2021 оны долдугаар сарын 2-нд Д.Амарбаясгалан, өөрийн зөвлөх н.Чулуунзагдын хамт байгуулж байжээ. Тус компианаараа дамжуулан өнгөрсөн 2021 оны аравдугаар сарын 4-нд “Quzhou  Longyuan Trading” болон "Ruishen Global Group” Эрдэнэс Тавантолгойгоос 300 мянган тонн нүүрс, 2022 оны долдугаар сарын 9-нд 500 мянган тонн нүүрс худалдан авсан. 

Үүнийхээ шанд нь тухайн оны зургаадугаар сарын 29-нөөс 2022 оны аравдугаар сарын 29-ний хооронд “Admineral” ХХК-ийн данс руу “Quzhou Longuan Trading”, “Ruishen Global Group Co. Ltd”, “Dongsheng Petroleum Co. Ltd”, болон “Sino-Mongolian AITS”, “Intelligent Pte Ltd” компаниудаас нийт 2,164,769 ам.доллар шилжүүлсэн байгаа юм.

“Admineral ХХК” ОЛОН УДААГИЙ ҮЙЛДЛЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЛГЭЭ ХИЙСЭН

2021 оны долдугаар сарын 2-нд “Admineral” компанийн Ц.Ламжав өөрийн компанидаа 52 мянган ам.долларын зээл авч байсан. Харин Моновант ХХК нь 101,970 ам.долларыг зургаадугаар сарын 29-нд 62,994 ам.долларыг, зургаадугаар сарын 30-нд шилжүүлсэн “Admineral” компаний данс руу шилжүүлсэн. 

Эргээд “Admineral” компани 102,000 ам.долларыг мөн долдугаар сарын 6-нд Моновант-ыг эзэмшигчэд шилжүүлсэн байна. Энэ мэтчилэн аалзны тор шиг мөнгөний шилжүүлэг хээл хахууль, нүүрсний хууль бус наймааг харуулж байна

 Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ЭХНЭР Д.ЭРДЭНЭЖАРГАЛЫН УДИРДДАГ КОМПАНИ ЭТТ ООС НҮҮРС ЗӨӨДӨГ

Мөн цаашлаад ХБНГУ ын сайтад нийтлэхдээ: Монголын Тавантолгойн нүүрсний тээвэр хийхэд 20 компани өрсөлдөж байгаагаас дор хаяж нэг нь Д.Амарбаясгалантай санхүүгийн холбоотой. Түүний эхнэрийн байгуулсан компаниудыг удирддаг Д.Эрдэнэжаргал “Global Guur Trans Co. Ltd” компанийн үүсгэн байгуулагч ба тус компани Тавантолгой уурхайгаас 26,840 тонн нүүрсийг Цагаан Хад, Мааньт, Чойр руу тээвэрлэсэн байдаг. 

Энэ бүгд Д.Амабаясгалан холбогдсон бизнесийн үйл ажиллагаа нь тохиолдол гэж харагдахгүй байна" гэжээ.

Түүгээр ч зогсохгүй "Д.Амабаясгалан эхнэрийнхээ компаниудыг ашиглан санхүүгийн ашиг сонирхол бүхий гэрээлэгч компаниудыг сонгон шалгаруулдаг. Түүний эхнэрийн найз Л.Нямбаяр Гашуунсухайт Зам ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн нүүрсний тээврийн зөвшөөрөл олгодог Үндэсний авто тээврийн төвийн захирал нь Д.Амарбаясгалангийн найз Б.Гүрсоронз. 

Мөн Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар албан тушаалаа эрчим хүчний салбарын бодлогод нөлөөлөхөд ашиглаж буйн жишээ бий.

УТААГ БУУРУУЛАХ 51,6 САЯ АМ ДОЛЛАРООР ТУРШИЛТ ЯВУУЛАХ ГЭЖ БАЙНА

Эрчим хүчний яам хагас коксжих нүүрсний үйлдвэрийг барих зорилгоор утааг бууруулах 51.6 сая ам.долларын 45 хоногийн туршилт явуулах гэж байна. Агаарын бохирдлыг бууруулах, боловсруулсан нүүрсний чанарыг сайжруулах нь олон нийтийн эрх ашигт нийцэх ч яагаад хэрэг эрхлэхийн дарга Д.Амарбаясгалан болон түүний компаниуд эдгээр үйлчилгээ явуулж байгаа нь сонирхол татаж байна. 

“Admineral LLC болон “Global Guur Trans Co. Ltd” Монголын ардчилалд заналхийлж байна" гэсэн онц ноцтой мэдээллийг онцолсон байгаа юм.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.