| | USD/MNT 0₮

Дэд сайд С.Энхболдыг "их хэмжээний авлига авсан хэргээр" АТГ-аас шалгаж эхэлжээ

ЭМЯ-ны дэд сайд С.Энхболд албан тушаалаа ашиглан тамхины компаниудаас авлига авсан байж болзошгүй хэмээн шалгагдаж буй аж. Тухайлбал, С.Энхболд Тамхины хяналтын тухай хуулийн төслийн багт ажиллаж байхдаа тамхины компаниудын 174.9 сая ам.долларын бизнесийг хамгаалж захиалгат хуулийн төслийг батлуулахаар зүтгэж, үлэмж их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх асуудал үүсчээ. Тиймээс ийнхүү сэжиглэгдэн АТГ-т шалгагдах болсон.

Тэрбээр ЭМ-ийн сайдын суудлаасаа буухдаа буюу 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр дутуу боловсруулсан, судалгаа, нотолгоогүй нэг талыг барьсан хуулийн төслөө Засгийн газраар хэлцүүлэхийг оролдсон ч гишүүд нь “Маш муу боловсруулсагдсан хуулийн төсөл” хэмээж, өнөөх хуудуутай төсөл буцсанаар шинэ сайдын мэдэлд очжээ.

С.Энхболд сайдын суудлаасаа буусан ч дэд сайдын сэнтийд заларч өнөөдрийг хүртэл тамхины компаниудын лоббиг хийж, хуулийн хуудуутай төслөө батлуулахаар зүтгэж байгаа нь өөрийгөө авлигын хэрэгт хутгалдсан гэдгийг баталж буй гэлтэй.

Мэдээж энэхүү асуудалд С.Энхболдоос гадна ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Төгсдэлгэр, ЭМ-ийн газрын дарга А.Өнөржаргал, Фокус ТББ-ын тэргүүн Б.Туяа нарын оролцоо ч буй юм.

Учир нь дээрх нэр бүхий хүмүүс бүгд С.Энхболдоос албан тушаал авч дарга болж байсан. Өөрөөр хэлбэл тэд хуулийн төслийг тамхины компаниудад ашигтайгаар батлуулахаар зүтгэх болсон гол шалтгаан нь энэ.

Бид дараагийн удаад дэд сайд С.Энхболд болон түүний багийнхан Казахстаны JTI -ийн төлөөлөгч, Монгол дахь дистрибьютер компаниудтай ямар холбоо хамааралтай вэ.

Тэд ямар санхүүжилт хаанаас авч, ямар схемээр төрийн байгууллага, Улсын Их Хурлын гишүүдэд нөлөөлж тэднийг системчилсэн бэ. Үүнийг ямар мэдээллийн хэрэгслээр хэнд хэрхэн яаж хүргэхээр ажиллаж байгаа бол гэдгийг мэдээлэхээс гадна АТГ-т шалгагдаж буй энэхүү ноцтой асуудал хэрхэн яаж зохион байгуулагдсаныг баримттайгаар хүргэх болно.

Эцэст нь ЭМ-ийн сайд С.Чинзоригийн хамар доор нь хуучин сайдаар нь ажиллаж байсан С.Энхболд хулгай хийхээр зэхэж байхад мань хүн мэдэхгүй байна гэдэг нь бас л анхаарал татаж буй юм.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.