| | USD/MNT 0₮

Засгийн газарт мартагдсан “Шувуу” ажиллагаа

Монгол улсын засгийн газраас дэвшүүлсэн Шувуу ажиллагаа”-ны хүрээнд авилга,албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгах ажиллаагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирах ажиллагааг гадаадын 23 улстай эрхзүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд эрэн сурваалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагаааг зохион байгуулахаар болсон. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар ажлаа мартсан бололтой.

Эргээд сануулбал, Монгол улсын засгийн газраас 2023 оныг Авилгатай тэмцэх жил болгон зарласан. Үүний хүрээнд Таван Ш ажиллагаа буюу Шувуу, Шүгэл, Шүүр, Шилэн, Шилжүүлэн авах ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон. Үнээс Шувуу ажиллагааг онцлоё. Шувуу ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаагаар гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гадны улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болсон байдаг.

Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа оргон зайлсан гэх  нэр бүхий 92 хүнийг зарлаж УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай тэргүүтэй хэдэн хүнийг авч ирж хорьж шалгаж байв. Удаа ч үгүй шалгаж байгаа нэрэн дор Т.Бадамжунайгаа батлан даалтанд гаргаад явуулчихсан.  Мөн 92 хүний дунд байх М.Жавхланг БНХАУ-аас авчран ШШГЕГын харьяа 461-р хорих ангид цагдан хорьсон байдаг.  

Тухайн үед гадаадаас авч ирэхээр яригдаад байсан Ерөнхйи сайд Ч.Сайханбилэг, Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар замхарсаар мартагдсан гэхэд болно. Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил энэ хүрээд нам зогссон гэж хэлж болно. Яригдахаа ч больсон. Ингэсээр байтал аль хэдийн намрын чуулган эхлэх болчихлоо. 2023 оны засгийн газраас хэрэгжүүлсэн "Шувуу" ажиллагааны хүрээнд  нас дээр гарсан өвгөд”-ийг шалган илрүүлсэн үр дүнтэй өнөөдрийг хүрэв. Үүнээс харахад засгийн газар эхлүүлсэн ажлаа гүйцэтгэлтэй хийхгүй байгаа нь харагдаж байна. Сүр дуулиантай эхэлсэн ажлын үр дүн ийм л байна.  Эхлүүлсэн ажлаа дуусгаж иргэдэд тайлан тавих нь засгийн газрын үүрэг байлтай. Нүглийн нүдийг гурилаар хуурах мэхээр ажлаа ингэж хиймээргүй байгааг хэлэхэд илүүдэхгүй биз. Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлын "хүрд" буцаж эргэж байгаагийн нэг илрэл Шувууажиллаагаанаас шууд харагдаж байна.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.