| | USD/MNT 0₮

УУХҮЯ-ны газрын дарга Б.Анхбаяр: Шатахууны болон автобензины нөөцийг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллаж байна

Шатахууны хязгаарлалттай холбоотой асуудлаар УУХҮЯ-ны газрын дарга Б.Анхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ОХУ-ын ЗГ-аас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд автобензины экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор, манай улсад өргөн хэрэглэгддэг АИ92 болон дизель түлш хязгаарлалтад орсон.

Оросын холбооны улсын холбооны хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володин манай улсад айлчилж байгааг та бүхэн мэдэж байгаа. Айлчлалынхаа үеэр ОХУ-ын Засгийн газрын хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэсэн хариуг өгсөн. Тиймээс бид роснефть компанитай цаашид ямар байдлаар яаж хамтарч ажиллах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэрхэн хэвийн болгох асуудлаар ОХУ-ын Эрчим хүчний яам руу албан захидал хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн бид шатахууны болон автобензины нөөцийг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллаж байна. Нөөцийн хэмжээг 30 хоногийн нөөцтэй байхаар холбогдох хууль тогтоомжид тусгасан байдаг. Өнөөдрийн байдлаар хэвийн нөөцтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Дизель түлшний 40, АИ92 автобензины 30-аас дээш хоногийн нөөцтэй байна” гэлээ.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.