| | USD/MNT 0₮
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал боллоо. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээрийн шинэлэг механизм гэдгээрээ онцлог болж буйг дурьдлаа. Тус хуралдааны үеэр парламент, эдийн засаг, газрын тос, эрчим хүч, байгаль орчин зам тээвэр, боловсрол, ХАА, аялал жуулчлал зэрэг сэдвүүдээр харилцан хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.
Мөн ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин уулзалтын үеэр ОХУ-аас гаргасан шатахууны түлшний тогтоолд Монгол улс хамаарахгүй гэдгийг нотлон хэлсэнд гүн талархал илэрхийллээ.
Өнөөдөр ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин Чингис хааны музейд Түүхэн архивын шинэ баримт бичгийг Чингис хааны музейд гардуулж өгөх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг Asu.mn пэйж хуусдаснаас хүлээн авна уу