| | USD/MNT 0₮

ЦООХОР ИРВЭСНИЙ ЭД ЭРХТНИЙГ ХЯТАДУУДАД ХУДАЛДАХ ГЭЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2020 оны 02 дугаар сарын 19-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” Супермаркетийн хойд талын автомашины зогсоол дээр иргэн А нь нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёоны хамт худалдан борлуулах гэж байх үед нь илрүүллээ.

Цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, гавлын яс, соёо зэргийг БНХАУ-ын иргэд өндөр үнээр худалдаж авдаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд байгаагаас ашиг, орлого олох зорилгоор дээрх амьтныг хууль бусаар агнажээ.

Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад Цоохор ирвэсийн тархац нэмэгдэж малруу халдаж байгаатай холбоотойгоор иргэд агнаж байж болзошгүй нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Монголд 700-1000 орчим цоохор ирвэс харин дэлхийд 3500 орчим бодгаль үлдээд байна. Цоохор ирвэс бол нууцлагдмал амьдралтай амьтан бөгөөд зөвхөн нэгдсэн хүчин чармайлт гаргаж байж энэ амьтныг хамгаалж чадна. Тиймээс ДБХС энэхүү үнэ цэнэтэй амьтны ирээдүй болон түүний оршин амьдрах хосгүй орчинг хадгалан хамгаалахад туслах томоохон санаачлагыг дэлхий даяар гарган Засгийн газрууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Цоохор ирвэсийн орон гэр болсон уулс нь устах аюулд өртөөд буй өөр олон зүйл амьтан, ургамлын амьдрах орчин юм. Уулс нь нутгийн иргэдийг хоол хүнс, түлээ түлш, эм тангийн чухал нөөцөөр хангахаас гадна олон арван сая хүний ундны усны эх үүсвэр болдог.

Тиймээс цоохор ирвэсийн нутаг дэвсгэрийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байгаа нь өндөр уулсын экосистемийг хамгаалахын зэрэгцээ тэнд амьдарч буй хүн болон байгалийг давхар хамгаалдаг.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

 

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2020 оны 02 дугаар сарын 19-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” Супермаркетийн хойд талын автомашины зогсоол дээр иргэн А нь нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёоны хамт худалдан борлуулах гэж байх үед нь илрүүллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.