| | USD/MNT 0₮

БНСУ-д коронавирусын халдвар нэмэгдсээр байна

Дэлхийн 26 оронд тархаад байгаа коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо буурч байгаа баяртай мэдээ байна. Гэвч Солонгост “Covid 19”-ын халдвар авсан хүний тоо 156 болжээ. Нэг шөнийн дотор 52 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Өмнөд Солонгост коронавирусын халдвар цаашид ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна.

Тиймээс Солонгост байгаа Монголчууд ханиах халуурах шинж тэмдэг илэрвэл 1339 дугаар руу залгаж Монгол зѳвлѳгчѳѳс мэдээлэл авч болох юм байна.

Тэгү-ийн халдвар авсан 70 хүнээс 43 нь нөгөө сүмийнхэн байна. Газар битүү, бөөр бөөрөөрөө наалдан сөхөрч суугаад мөргөл үйлддэг аж. Сүмд нийт 1001 хүн байснаас 160 орчим хүн нь холбогдохгүй, зугтажээ. 

Солонгост “Covid 19”-ын халдвар авсан хүний тоо 156 болжээ. Нэг шөнийн дотор 52 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.