| | USD/MNT 0₮
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж 20 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Уг хуралдаанаар орон нутагт ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан дүнгийн талаар хэлэлцсэн байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээ авах асуудлаар хэлэлцэж Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Дуусаагүй барилга байгууламж дээр ямар арга хэмжээ авах талаар Сангийн сайд Жавхлан мэдээллэхдээ:
Тэрбээр, Онцгой анхаарал татсан буюу 8-аас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн хүсэлт төсөвт суугдсан өнөөдрийг хүртэл дуусаагүй буй 25 төсөл арга хэмжээ байна. Эдгээрийн дотор голдуу спорт заал, цогцолборын барилгууд байна. Үүнд захиалагч талын буруу их. Тухайлбал анхны гаргасан зураг төсөл нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж, төсөв нь өөрчлөгдөхөөр гүйцэтгэгч талаас ажил явуулах боломжгүй болсон.
14 дэх жилдээ хэрэгжээгүй төсөл ч байна. Энэ хооронд барилга нь элэгдэлд орсон, захиалагч талаас гурван удаа төсөв нь өөрчлөгдсөн төслүүд байх жишээтэй. Үүнийг өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэг нягтална.
Удаан жил үргэлжилж байгаа төслүүдийг нэгэнт эхлүүлсэн учир зориулалтынх нь дагуу хурдан хугацаанд дуусгах арга хэмжээг авах хэрэгтэй. Эдгээр барилга дотор сургуулийн барилга цөөн байна" хэмээн хариуллаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж буй 736 төслүүд дотор төсвийн хуулийн дагуу бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байхад төсвийг нь түрүүлээд тавьдаг, үүний араас зураг нь гарч ирээд үнэ нэмэгдээд байсан төслүүд нэлээдгүй байгаа аж. Эдгээр төсөлд 2023 оны улсын төсөвт шинээр хөрөнгө тусгаагүй, ирэх оны төсөвт бүр суулгахгүйг хэллээ.
https://www.facebook.com/AsuNewsMN/videos/636255625306695