| | USD/MNT 0₮
Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан дөрвөн өмгөөлөгчийн хамт оролцож байгаа юм.
Хэрэг маргаантай холбоотойгоор тайлбар, мэдээллийг түүний өмгөөлөгч Д.Нямдорж шүүх бүрэлдэхүүнд танилцуулав. Тэрбээр "Шалгах ёстой байсан үйл баримтуудыг ярья. Миний үйлчлүүлэгч Т.Аюурсайхан өвлөгдөн ирсэн буюу ааваас нь өвлөгдөж ирсэн маркийн цуглуулгатай. Мөн өнгөрсөн хугацаанд өөрөө ч өндөр үнэлгээ бүхий марк цуглуулж бий болгосон. Үүнийгээ дагасан бизнес эрхэлж, багагүй хэмжээний орлого олж байсан талаараа мэдүүлэгтээ анхнаасаа дурдаж ирсэн байдаг. Нөгөө талаар хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ ч мэдүүлж байсан.
Тухайлбал 2017-2021 онд ОХУ, Польш улсад зөвхөн марк худалдаалах зорилгоор дөрвөн удаа зорчсон. Ингэхдээ 44,000 ам.доллар, 34,500 еврогийн орлого олсон талаараа хэлж мэдүүлсэн байдаг. Үүнийг шалгах боломжтой, хэрхэн яаж шалгах вэ гэдэг эх сурвалжуудыг ч тодорхой зааж, хэлж өгсөн. Харамсалтай нь энэ дагуу ямар нэгэн шалгалтын ажиллагаа хийгээгүй.
2017 онд зарим УИХ-ын гишүүдийн хамт Чили болон Перу улсад зорчихдоо тодорхой үнээр худалдаж авсан хоёр ширхэг номин чулууг Монгол Улсын хилээр оруулж ирсэн байдаг. Бага хэмжээтэй чулуугаар нь өөртөө хөөрөг хийлгэсэн. Гэрт нь үзлэг нэгжлэг хийх үеэр гарч ирсэн. Хэргийн материалд гэрэл зураг нь бий. Том хэмжээтэй номин чулууг Даваажав гэх хүнээр дамжуулан БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллароор худалдаалсан.
Турк улсын иргэн Миний үйлчлүүлэгчтэй хуурай ах дүүгийн харилцаатай. Оюутан байхдаа дотно байсан" гэлээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү