| | USD/MNT 0₮

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ШҮҮГЧДИЙГ ШҮҮХ ХУРЛЫН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гарчээ. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 09.00 цагт эхлэх бөгөөд шүүгчээр Х.Одбаяр, шүүгдэгчээр Н.Мөнгөншагай нарын 15 хүн, өмгөөлөгчид оролцох аж.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн 2019 онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байсан 17 шүүгчийн зургаагийнх нь хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн билээ.

Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Тэгвэл прокуророос хяналт тавьж дуусаад шүүхэд шилжүүлсэн байсан талаар мэдээлсэн. Харин өнөөдөр тэдний гэм буруутайг шүүх хурлын товыг тогтоох хурал ийнхүү болж байна.

 

 

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гарчээ. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 09.00 цагт эхлэх бөгөөд шүүгчээр Х.Одбаяр, шүүгдэгчээр Н.Мөнгөншагай нарын 15 хүн, өмгөөлөгчид оролцох аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.