| | USD/MNT 0₮

ИТХ дахь МАН-ын Бүлгийн хуралдаанаар тэргүүлэгчдийг сонгожээ

Нийслэлийн ИТХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан энэ сарын 18-ны өдөр хуралджээ.

Уг хуралдаанд НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу СХД-ээс Р.Дагва,  Ц.Төрхүү, Чингэлтэй дүүргээс Ж.Эрдэнэбат, Багануур, Багахангай Налайх дүүргээс Ц.Сандаг-Очир, Хан-Уул дүүргээс Ж.Алдаржавхлан, Баянгол дүүргээс Ж.Батбаясгалан, Баянзүрх дүүргээс Э.Бат-Амгалан, Бүлгийн дарга Н.Батсүмбэрэл нарыг тэргүүлэгчээр ажиллуулахаар сонгожээ.

Мөн Ардчилсан намаас гурван тэргүүлэгчийг сонгосон байгаа юм байна.

Нийслэлийн ИТХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан энэ сарын 18-ны өдөр хуралджээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.