| | USD/MNT 0₮

ЗАСАГ ДАРГА В.РЭНЦЭНДОРЖ ӨРӨӨНДӨӨ АРХИДААГҮЙ ХЭМЭЭН МЭЛЗЭВ

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б нь уржигдар шөнө зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ хэрэгт тухайн аймгийн удирдлагуудыг буруутган цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Тодруулбал, хэрэг гардаг өдөр аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж онцгой комиссыг хуралдуулсны дараа газрын дарга нартайгаа орой өрөөндөө үлджээ. Энэ үедээ талийгаач эмэгтэй Б-г гэрээс нь дуудаж, нэг шил архи авахуулж хамтдаа архи уусан байгаа юм. Шөнийн 00.00 цагийн үед хоёр залуу талийгаач эмэгтэйг өргөж ЗДТГ-аас гараад машинд нь суулгаж авч яваад гэрийнх нь гадаа машинд нь үлдээжээ. Харамсалтай нь үүрийн 04.00 цагт Б нь машиндаа нас барсан байдалтай олджээ.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байгаа энэ үед тухайн аймагт орой 18.00 цагаас хойш архи согтууруулах ундааны зүйл зарахгүй, мөн ажлын байран дээр архидан согтуурахгүй байх хөл хорио тогтоосон байхад аймгийн удирдлагууд нийлж, нэгнийхээ тамгаа авсны баяр нөгөөгийнхөө төрсөн өдрийг тэмдэглэж хамтдаа архиджээ.

Тэгвэл энэ үйл явдлыг аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нь үгүйсгэж “Тухайн үед огт архи дарс уугаагүй. Миний өрөөнд архидалт болоогүй. Талийгаачийг архи уусан эсэхийг мэдэхгүй байна” хэмээн мэлзэж худлаа ярьж байна.

Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд үнэн мөн нь хэзээ нэгэн цагт олдоно гэдэгт олон нийт итгэж байна.

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б нь уржигдар шөнө зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.