| | USD/MNT 0₮

Б.Ганхуяг: Бид энд улс төрийн ЗОЛИОС болж байна

Нүүрсний гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан,  Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэцүүлэг 14:30 цагт үргэлжиллээ. Хурлын эхэнд шүүгдэгч Б.Ганхуяг үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ: "Хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэнд талархсанаа илэрхийлье. Гэхдээ хүсэлтийн хариу тодорхой бичигдсэн байна яг үүнтэй адил ялын тогтоол бас бичигдчихсэн байх. Монгол улсын хууль, шүүх засаглал бие даан тунгалаг байх ёстой. Одоо барьцаалагдсан шүүгч нар гэдэг асуудал гарч ирэх гэж байна. Би гуравхан зүйл ярих гэж байна. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Надад зургаан үйлдэл бий. Гэхдээ бүгд хүмүүсийг танилцуулсан асуудал. Миний бие Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүн болон шүүгч Б.Халиун таныг золиослох гэж байна. Би итгээд танд үгээ хэлмээр байна. Нүүрсний том толгойлогч Т.Аюурсайхан юм уу. Надтай найз гэдгээрээ энд суух юм уу. Тэгвэл 76-г бүгдийг нь буулгаад ир. Бүгдийг нь энд суулгая. Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост ор зарсан мөнгөө над дээр бичих юм уу. Эцэггүй хүүхэд байвал тэгвэл бүгдийг нь над дээр биччих. Би шүүгчдийг хүндэлж явдаг. Та бид хоёр нэг төгсөлт.

Намайг гаргах юм бол маш олон хүниий зүрх зогсох гээд байна. Би гадаа гараад үгээ хэлчихвэл. Яагаад намайг гаргахгүй байгаа юм бэ. Есөн сар нэг ч удаа байцаалт авсангүй. Маргааш намайг хэн муулна тэр нүүрсний хулгайч шүү. Ямар хэвлэл хамгийн их бичнэ,тэр маш их мөнгө авсан шүү. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлчих гэсэн. Би нэг ч хэрэг хүлээж чадахгүй. Тийм учраас би шүүгчээс татгалзаж байна" хэмээлээ.

https://www.facebook.com/AsuNewsMN/videos/811299134330224

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.