| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Намайг нүүрсний хэрэгт холбож олон сар гүтгэлээ. Энэ асуудал хурдан шийдэгдээсэй гэж хүсч байна

 

Нүүрсний гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан,  Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарыг 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэцүүлэг 13:30 цаг хүртэл түр хойшиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, Миний зүгээс нүүрсний гэх энэ хэргийг хэт сунжруулахгүй тодорхой хурдан хугацаанд тодруулж холбогдох арга хэмжээг аваасай гэж хүсч байна. Тэгэхгүй бол хэтэрхий олон сар нүүрсний гэх хэрэгт намайг холбоотой  мэт гүтгэлээ. Надтай холбоотой нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Нүүрсний хэрэгт холбоотой 11 хүн байх шиг байна. Энэ хүмүүс тус бүрт ямар нэгэн үндэслэлээр шалгуулж байна энэ бүгдийг нэгтгээд явуулж байгааг над дээр мэтээр холбож байгаа юм.

Харин над дээр бол хоёр зүйл анги бий. Нэг нь бол зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан бусдыг элсүүлсэн, хоёрдугаарт үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг асуудал. Аль аль дээр би өмнө нь ирэхдээ хэлсэн. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах бусдыг элсүүлсэн гэх энэ заалт бол хүний санаанд оромгүй зүйл. Үндсэндээ шинэчлэлийн хороо гэж та бүхэн мэдэж байгаа. 2016, 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намыг шинэчлэх өөрчлөх ил тод үйл ажиллагааг хангах , улс төрийн намд бугшсан асуудлын эсрэг л тэмцэж цуглаж, тэмцэж явж байсан. Үндсэн хуулиар бол хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Эвлэлдэн нэгдсэний төлөө хэнийг ч мөрдөн мөшгихыг хориглоно гэж үндсэн хууль дээр тунхагласан байдаг асуудал. Тийм учраас шинэчлэлийн хороо гэж маш олон ахмадууд, эмэгтэйчүүд, оюутан залуучууд тухайн үед нэгдээд явж байсан асуудал л бий. Тиймээс энэ зүйл заалт бол хилсээр хэлмэгдүүлж хүнийг гүтгэн доромжилж харлуулж нэг ёсны би бол эрүү шүүлт гэж үзэж байгаа.

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудалд би анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Нийтийн албан тушаалтан ялангуяа УИХ жаахан ч гэсэн эргэлзээ гарвал шалгуулах хэрэгтэй тиймээс би шалгуулаад л явж байгаагэлээ.  Илүү дэлгэрэнгүйг Asu.mn пэйж хуудаснаас хүлээн авна уу https://www.facebook.com/AsuNewsMN/videos/1027178898592998

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.