| | USD/MNT 0₮
“Нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу есдүгээр сарын 12-ны өдөр болно.
Өмнө буюу наймдугаар сарын 30-ны өдөр дээрх хурлыг товлон зарласан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан өмгөөлөгч С.Саруултөгөлдөр “...шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт ирүүлсэн тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.