| | USD/MNT 0₮

ЦУВРАЛ-7:ЗАВХАН АЙМАГТ ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ

УИХ-ын 2020 оны сонгуульд Завхан аймагт хэн хэн нэр дэвших боломжтой вэ гэсэн хар зургийг танилцуулж байна. Тус аймаг хоёр мандаттай аж.

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар АН цэнхэртэж ялалт байгуулж байсан бол энэ жил МАН мандах боломж харагдаж байна. Учир нь МАН-ынхан мөнгөтэй санал авах хүмүүсийг тойрогтоо сойно гэсэн мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, МАН-аас Ц.Цэрэнпунцаг, О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа бол Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын нэрс яригдаж байгаа юм.

Мөн ШИНЭ намаас Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү Ш.Батсамбуу нэр дэвших бэлтгэлээ базааж эхэлжээ.

Ц.Цэрэнпунцаг гарьд нэр дэвшинэ

Улс төрд бөхчүүд цөөнгүй бий. Тэгвэл тэдний тоог Ц.Цэрэнпунцаг гарьд нэмэхээр их хуралд горилж явна. Олон жил АНУ-д бизнес хийж гэр бүлээрээ амьдарч байсан тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа. Өнгөрсөн жилээс эхэлж төрсөн нутгаа эргэж тойрч усалж байгаа тэрбээр УИХ-д нэр дэвшинэ гэдгээ ч нутгийнхандаа дуулгаж, сумуудад бүтээн байгуулалт өрнүүлж яваа нэгэн хүн. Намын хувьд МАН бөгөөд намаас нь нэр дэвшүүлэх нь тодорхой болсон байгаа юм.

О.Содбилэг аавынхаа төрсөн нутагт нэр дэвшинэ

2012-2016 онд Эрдэнэтээс нэр дэвшиж их хуралд гишүүнээр сонгогдож байсан О.Содбилэг аавынхаа төрсөн нутаг болох Завхан аймагт нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Тэрбээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч, МАН-ын бага хурлын гишүүн билээ. Ийнхүү дөрвөн жил өнжсөн тэрбээр ийнхүү энэ жил дахин их хуралд хүч үзнэ.

АН-аас З.Нарантуяа, Я.Санжмятав, Засаг дарга Д.Батсайхан нар нэр дэвшинэ

Өнгөрсөн 2016 онд Арчилсан намынхан Завханчуудыг цэнхэртүүлж ялалт байгуулж байсан билээ. Тухайлбал, З.Нарантуяа, Я.Санжмятав хоёр сонгогдож их хуралд гарч байсан.

УИХ-ын гишүүн З.Нарантуяаг АН-ын эмэгтэй гишүүдийн хувьд илүү нэр хүндтэй. Бодлого боловсруулж гаргахдаа мэргэжлийн байж чаддаг хэмээн үнэлдэг.

Түүний хувьд

1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал

2006-2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал

2010-2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч

2011-2012 онд “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх

2011-2014 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн

2013-2014 онд Завхан аймгин Ардчилсан намын хорооны дарга

2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга хийж байна.

Гурван удаа их хуралд сонгогдсон Я.Санжмятав 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын хувьд их хуралд гурван удаа сонгогдож, 12 жил гишүүнээр ажиллажээ.

Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр дүүргэсэн гишүүний хувьд

1997-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх

1998-1999 онд Ардчилсан намын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга

1999 Монголын Үндэсний Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, салбар байгууллагуудыг удирдах хэлтсийн дарга 1999-2000 онд

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга 2000-2007 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга

2003-2008 онд Алтангадас ассоциацийн захирал

2004 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

2008-2012 онд Завхан аймгийн Засаг дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга хийж байна. 

Ш.Батсамбуу ШИНЭ намаас нэр дэвшинэ

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн босс гишүүн асан Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү Ш.Батсамбуу ШИНЭ намын дэд дарга болжээ. Ш.Батсамбуу 2012 онд МАН-аас УИХ-ын сонгуульд төрсөн нутаг Завхан аймгаас нэр дэвшсэн ч АН-ын нэр дэвшигч З.Нарантуяад ялагдсан юм. Ийнхүү 2020 оны сонгуульд тэрбээр намаа өөрчилж, өөр намаас нэр дэвшихээр сэтгэл шулууджээ.

 

Хоёр мандаттай Завхан аймагт МАН-аас О.Содбилэг, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, АН-аас З.Нарантуяа, Я.Санжмятав, Шинэ намаас Ш.Батсамбуу нэр дэвшинэ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.