| | USD/MNT 0₮

Т.АЮУРСАЙХАНЫ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагаас зарлагдаж шүүх хуралдаан эхэлсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор ирэхдээ “Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй, хоёрдугаарт өнгөрсөн бүхий л хугацаанд зөвхөн нүүрстэй холбоотой биш авлига, албан тушаалын ямар нэгэн юм байна уу гэж шалгуулсан. Энэ дээр бол ямар нэгэн юу ч бол байхгүй. Та бүхэн угаасаа энийг бүх нөхцөл байдлыг ил тодоор харах байх гэж итгэж байна. Шүүх асуудлыг шударгаар шийднэ гэж би итгэж байна” гэсэн юм.

Эргэн сануулахад, Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт  яллагдагчаар татсан агаад өнгөрсөн гуравдугаар сард УЕП-ын зүгээс гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээн авсан билээ. Түүнд  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.