| | USD/MNT 0₮

ДОТООД АСУУДЛАА ЦЭГЦЭЛСЭН АРДЧИЛСАН НАМ

Дотоод хагаралаа хурцатгаж эрх баригч намдаа бэлэг барьсан Ардчилсан нам учраа олж ҮБХ-ны ээлжит бус хурлаа өчигдөр /2023.08.28/ хийж хэд хэдэн томоохон шийдвэр гаргалаа. Сангийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр аавын хаалга татаад амжсан С.Баярцогт намын тэргүүн дэд дарга болж, 15 дэд даргатай байхаар боллоо.

Тодруулбал: Хуульч Ч.Өнөрбаяр, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөр П.Галиндэв, УИХ-ын гишүүн, сайд асан Ш.Түвдэндорж, хуульч О.Алтангэрэл, З.Энхболдын туслах И.Мөнхжаргал, АН-ын ҮБХ-ы гишүүн Ш. Жандос, АН-ын ҮБХ-ы гишүүн Т. Пүрэвхатан, АН-ын ХЭГ-ийн дарга асан н.Одбаяр, АН-ын НБДарга асан С. Буяндэлгэр, АПУ ХК-ий захирал П.Батчимэг, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан нарын 15 хүн ажиллахаар болов.

Тэргүүн дэд даргын хувьд хэвлэлд өгсөн ярилцлагандаа Ардчилсан нам шууд ирэх сонгуулийн ажилдаа орсон гэв.  

Ямартай ч олон жил тамга тэмдэг, даргын суудлын төлөө хоёр хуваагдсан Ардчилсан нам нэг юм учраа олж ирэх УИХ-ын сонгуульд хүчтэй сөрөг хүчний хувиар хүч үзэх нь. Олон нийтийн зүгээс энэ эвлэрлийг зөв зүйтэй зүйл гэж харж байгаа бололтой.

Д.ЦЭГЦ

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.