| | USD/MNT 0₮
Дарханы замын бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн түүхтэй. Товчхондоо таван жилийн “ТАМ”-ын замын ажил эхэлж байв.
Анх Засгийн газрын шийдвэр гарч, тухайн үеийн Зам тээврийн сайд Д.Ганбатын үед Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх ажлыг нээсэн юм. Түүнээс хойш таван ч сайдын буюу Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар нарын нүүрийг үзсэн. Бие жижиг ч бэлчээр том гэгддэг одоогийн Говь-Алтай аймгаас сонгогдсон “Мишээл”-ийн гэх тодотголтой Б.Энх-Амгалан гишүүн багтаж байна.
Балаг нь барагдахгүй, замын ажил нь эхлээгүй байхад хуучин замыг нь хуулж орхисон гавъяатан. Түүнээс үүдэлтэй авто замын осол ч өндөр хувьтай гарах болж засварын ажил эхэлж түр зам тавигдсанаас хойш 70 гаруй осол 6 хүн амь насаа алдсан түүх ч саяхан.
Тэгвэл тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Түүнийг сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгажээ.
Мөн түүнийг өнгөрөгч хоёрдугаар сард нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хэргээр яллагдагчаар татсан юм.
Д.ЦЭГЦ