| | USD/MNT 0₮

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА С.БОЛОРМАА УЧИР БИТҮҮЛГЭЭР АМИА АЛДЖЭЭ

Говь-Алтай аймагт өчигдөр шөнө тун харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нь учир битүүлгээр амиа алдсан гэх мэдээлэл байна.

Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар бол “Хэргийг шалгаж байна дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Өөр эх сурвалжийн мэдээлснээр Засаг дарга В.Рэнцэндоржийн албан ажлын өрөөнд болсон. Хэдэн хоног БНСУ-д амарч зугаалж яваад ирсэн Засаг дарга хоёр хоногийн өмнө ирсэн. Тэгээд аймгийн орлогч дарга Я.Эрхэмбаяр болон Тамгын газрын дарга талийгаач нарыг дуудаж архидсан гэх мэдээлэл байна.

Гэхдээ энэ хэрэг албан өрөөнд нь бол гараагүй юм байна. Талийгаачийг гэрээс нь дуудаж гаргаж ирээд архи авахуулсан гэх. Хамтдаа нийлж архи уусны дараа талийгаачийг машинд нь оруулаад орхисонд ийм харамсалтай хэрэг гарсан гэх.

Өөр нэгэн албан бус эх сурвалжийн өгүүлснээр Засаг дарга Хүүхдийн байгууллагын дарга бүсгүйг ажлаа өгөхийг шаардаж дарамталдаг ажлыг нь хийлгэдэггүй байсан гэх мэдээлэл байна.  Энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Говь-Алтай аймагт өчигдөр шөнө тун харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нь учир битүүлгээр амиа алдсан гэх мэдээлэл байна.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.