| | USD/MNT 0₮

Ч.Хүрэлбаатар:Төрийн 38 үйлчилгээг гурван минутанд багтаан авах боломжтой боллоо

 
 
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тодруулбал, төрийн үйлчилгээ лавлагааг иргэд богино хугацаанд авах боломж бүрдсэнийг танилцуулав. 
 
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас иргэдэд хандсан шийдвэрийг гаргалаа. Тухайлбал иргэдэд төрийн байгууллага их хүнд сурталтай санагддаг, үйлчилгээ нь хүндрэлтэй санагддаг. Тэгвэл энэ хүнд суртал, хүндрэл бэрхшээлийг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гарлаа.
 
Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд цаг алддаг. Дээрээс нь төлбөр тооцоо хийх гэж банкинд оочерлодог. 1000-2000 төгрөгийн үйлчилгээ авах гэж 2-3 банк дамжих ч тохиолдол бий.
Сангийн яамны Төрийн сангийн дарга Батхуяг, Татвар гаалийн санхүүгийн мэдээллийн системийн дарга Батбилэг нарыг газар дээр нь байлгаж төрийн үйлчилгээ иргэдэд ямар хүндрэлтэй хүрч байгааг үзүүлсэн. 
 
Тиймээс НӨАТ-ын буцаан олголтын системийг ашиглаад гурван минутын дотор төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлж өглөө. Гадаад паспорт захиалахад ч иргэд ялгаагүй гурван өөр дансанд мөнгө тушаадаг байсан бол энэ үйлчилгээгээр нэг дор нэг дансад тушаадаг болно. Тодруулбал, өнөөдрөөс эхлээд төрийн 38 үйлчилгээ лавлагааг энэ систем рүү шилжүүлж байна. 
 
Ерөнхий  сайд энэ ондоо багтаагаад төрийн бүх байгууллагыг энэ системд шилжүүлнэ гэсэн. Ингэснээр иргэдийн дунд ямар нэгэн хүнд суртал байхгүй болж ачаалал буурна.  Мөн иргэдээс авдаг хураамжуудын хувь хэмжээг ч тодорхой хувиар буулгах үүрэг даалгавар өгсөн" гэв. 

 

О.Гал 

Төрийн үйлчилгээ лавлагааг иргэд богино хугацаанд буюу гурван минутанд авах боломж бүрдлээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.