| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тус айлчлалын үеэр “нууцаар АНУ-д орогнож” байгаа цагаан захтан буюу авлигал албан тушаалын хэрэгт холбогдсон Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэгтэй уулзсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Үүнийг батлах мэдээллийг АНУ-д амьдардаг нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа бичлэгээр хүргэсэн байна.
Тэрээр “Хэд хоногийн өмнө миний амьдарч буй хот болох АНУ-ын Вашингтон ДС хотод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалынхаа дараагаар АНУ-д бүгж байгаа Ч.Сайханбилэгтэй уулзсан гэнэ. Наанаа “шувуу, болжмор” ажиллагаа гээд сүртэй сүртэй юм ярьсан хэр нь цаагуураа улс төрийн тоглолт хийгээд тохиролцож байдаг. Т.Бадамжунайг бас сүртэй, сүртэй юм ярьж байгаад тавиад явуулчихсан байна лээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан гэхээр нь арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Үнэн гэж байна. Ч.Сайханбилэг АНУ-ын Денвер хотод бүгдэг гэнэ. Тухайн үед машин тэргээр үйлчилсэн Монгол залуу хэлэхдээ Ч.Сайханбилэг Денвер хотоос ирээд Л.Оюун-Эрдэнэ сайдтай орой уулзаад явсан гэж байна. Сонгуулийн тохироогоо хийчхээд 2024 оны сонгуулийн дараа эсвэл өмнө нь Ч.Сайханбилэгийг баривчилж байгаа нэрийдлээр ард түмний өмнө “жүжиг тоглочихно” цаагуураа тавиад явуулчихна. Хэцүү шүү Монголын ард түмэн тэсэж дэлбэрэх тун дөхсөн байна” хэмээв.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс https://fb.watch/myOmZoMxJ_/ хүлээн авна уу.
Б.Отгонзаяа