| | USD/MNT 0₮

Улсынхаа баялгийг зарж олсон мөнгөө оффшор дансанд нуугаад мартсан С.Баярцогтод хариуцлага хүлээлгэе

Улсынхаа баялгийг зарж олсон мөнгөө оффшор дансанд нуугаад мартсан С.Баярцогтод хариуцлага хүлээлгэе

Асу.мн сайтаас “ХАРИУЦЛАГЫН ШОН ТАТЪЯ” цуврал нийтлэлээ хүргэж байна.

“ХАТАВЧНЫ МУХАР

ХАРИУЦЛАГЫН ШОН” зохих улс төрчид болон өндөр дээд албан тушаалтнууд улам дээшээ мацсаар байна.

Тэдний нэг нь яахын аргагүй С.Баярцогт. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Нийслэлийн прокурорын газраас "С.Баярцогтод холбогдох хэргийг 2021 оны долоодугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын дээд шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нэрээр явуулсан. Дараа нь нотлогдохгүй байна гэх үгээр бамбай хийж Нийслэлийн прокурорын газраас тэр чигт нь хэрэгсэхгүй болгож орхисон.

Хэргийг эргэн сануулахад, С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил болгож бууруулан ял оногдуулж байв.

Харин өнөөдөр тэрээр гэмгүй гэдгээ шүүхээр баталгаажуулж аваад дараагийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тодруулбал, АН-ын байр суурь улс төр болон нийгэмд тэр чигтээ ганхаж буй энэ үед түүний толгой ажиллаж эхэлсэн бололтой.

Нэгэн үе цагдан хоригдож, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж дуулиан дэгдээж явсан этгээд өдгөө АН-ын албан тушаалыг хуваарилж, MCS группийн захирал Ж.Оджаргалтай уулзалт хийж явна. С.Баярцогт энэ оноос өмнө дуулиантайгаар АН-ын даргын суудлыг авах нь.

Угтаа бол энэ хүн хариуцлага хүлээж, ял эдэлж, улс төрд байтугай албан тушаалд дахин орж ирэх ёсгүй хүн. Гэсэн ч бүүр даргын суудалд суухаар тохироогоо хийжээ.

Монголчууд бид дуулианд дуртай ч амархан мартдаг. Бас олноороо яллаж чаддаг ч хариуцлага хүлээлгэж чаддаггүй.

Хэдхэн жилийн өмнө нь С.Баярцогтыг Швейцарт нэг сая ам доллароо мартсан гээд нийтээрээ шүүж байсан.

Түүний үйлдсэн гэм буруугийн олон үйлдлүүдээс “МАРТАЖ БОЛОХГҮЙ”-г эргэн сануулъя.

НЭГДҮГЭЭРТ: Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа нууц оффшор данс нээсэн нь эвлэрч болохгүй үйлдэл. Насаараа төрд ажилласан хүн ямар мөнгөө гадаад гувчуулан, эх орныхоо татвараас нууж, оффшор бүсэд нуух билээ.

ХОЁРДУГААРТ: Сая ам доллар нуусан нь илчлэгдээд ирмэгц нөхрийн хариулт нь “мартсан” гэж даажигнаж байв. Мөн оффшор данснаас гадна БНХАУ-ын иргэний нэрээр буюу Leo Shui гэх нууц нэрээр оффшор компанид хувь эзэмшдэг.

ГУРАВДУГААРТ: Тэр эх орноо Хятадын Монгол гэж тунхаглан гарын үсгээ тамгатайгаа зурж байсан үйлдлийг бид мартах учиргүй.

Иймээс хил, хэл, цусаараа салах гэж зовсон өвөг дээдсийн ясыг өндөлзүүлж, Тусгаар тогтносон Монгол улсын иргэдийг доромжилсон. Ямар ч бизнесгүй атал оюу толгойн гэрээг хууль бусаар хийснийхээ төлөө маш их хэмжээний авлигал авсан. Улсынхаа баялгийг зарж олсон мөнгөө оффшор дансанд нууж, түүнийгээ мартсан гээд сууж байгаа С.Баярцогтод хариуцлага хүлээлгэе.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.