| | USD/MNT 0₮

ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

                      Барилга, хот байгуулалтын сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.

        Өнөөдөр буюу  /2023.08.08/-ны өдөр хаягийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын явцыг танилцуулах хурал боллоо. Тус хуралд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар, НЗДТГ, УБЕГ, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. 

         Хурлын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд хаягжуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил удаашралтай байгааг нийслэлийн холбогдох албаныхан, ажлын хэсгийн гишүүдэд анхааруулж, ажлаа эрчимжүүлж, хаягжилтын асуудлыг яаралтай шийдэхгүй бол олон хүндрэл бэрхшээлүүд гарч байгааг анхаарууллаа.

       Тодруулбал Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хаягийн системд бүртгэлтэй 741,827 барилгын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй барилга, байгууламжийн мэдээлэлтэй тулгаж, шалгахад 65,5 хувьтай таарч байгаа тул Нийслэлийн хэмжээнд хаягийн мэдээллийн санд зураглагдаагүй гудамж, зам, талбайг зураглах, нэгж талбар болон барилга байгууламж, орц, гарцын мэдээллийг тулгаж, дундын мэдээллийн нэгдсэн системтэй болж, хаяг байршил заагч аппликейшнууд зөрөхгүй нэгдсэн өгөгдлөөр ажиллах ёстойг сануулж, холбогдох байгууллагуудыг ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдэв.

        Мөн хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна хаяг байршлыг ертөнцийн зүг чигээр заадаг эмх цэгцгүй байдал засарч, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэнэ гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.