| | USD/MNT 0₮

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА БИЕЭ ҮНЭЛЭГЧ, НАЙМААЧИД, ЯЛТНУУД ГЭЭД БҮГДИЙГ НЬ АВЧИРНА

Дэлхий нийтэд маш хурдацтай тархаж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Монгол Улс бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Цагаан сарын үеэр албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд шуурхай ажиллана.

Мөн хөл хорио тогтоосон үед хөдөө хот руу золгуулт хийж явуулахгүй байх тал дээр ч орон нутаг болоод нийслэлийнхэн хяналтын пост ажиллуулж, ажлаа чангаруулна гэсэн мэдээллийг өгч байна.

Ер нь У.Хүрэлсүхийн Засгийн газар маш сайн ажиллаж байна. Үүнд Гадаад харилцааны яам болон Консулын газар, Эрүүл мэндийн яам ХӨСҮТ, ДЭМБ хүчээ нэгтэн дайчилсаар байна. БНХАУ болон Эрээн хотод ажиллаж амьдарч байгаа иргэдээ тусгай нислэг, галт тэрэг гаргаж авах ажлыг зохион байгуулна гэдгээ Консулын газрын дарга ярьж байсан. Гэхдээ улс хоорондын харилцаа төвөгтэй байдаг аж.

Гэвч энэ бүхэнд ГХЯ, ЭМЯ сайн ажиллаж байгаа. Тухайлбал, Хятадад болон хилийн чанадад байгаа Монголчуудаа бүгдийг нь татаж эх оронд нь авчрах зорилготой ажиллаж буй. Тодруулбал, урд хөршид биеэ үнэлэгч, ял эдэлж байгаа хоригдлууд, наймаачид, ажиллаж байгаа энгийн иргэд гээд бүгдийг нь авчирч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цөөрч болохгүй цөөхөн монголчууд учир хүнээ бодох цаг ирсэн. Урд хөршид байгаа бүх хүнээ татах тал дээр Засгийн газар хариуцлагатай ажиллана” гэж мэдэгджээ.

Хилийн чанадаас бүх монгол иргэнээ татна.
Улс төр

Сэтгэгдэл (31)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.