| | USD/MNT 0₮
Монгол Улсын ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Тус айлчлалын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Олон Улсын Хөгжлийн Агентлагаас /ОУХА/ Монгол Улсад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 13 сая орчим ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ нь Монголбанкны ам.долларын өнөөдрийн ханшаар хөрвүүлбэл 45 тэрбум орчим төгрөг болж байна.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 377 сая гаруй ам.долларын тусламж туслалцааг Монголын ард иргэдэд үзүүлсэн байна.
Үүнд жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн зудад тэсвэртэй байдлыг хөгжүүлэх зэрэг багтжээ.