| | USD/MNT 0₮

Ши Жиньпин цөмийн зэвсгийн салбартаа “цэвэрлэгээ” хийж, шинэ удирдагчид томилжээ

        БНХАУ-ын цөмийн зэвсгийн салбарыг удирдаж байсан Ардын чөлөөлөх армийн генерал, пуужингийн цэргийг ангийн удирдагч Ли Ючао болон түүний орлогч сүүлийн хэдэн сарын турш сураггүй болоод байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Тэгвэл өнгөрсөн өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин цөмийн зэвсгийн хүчнийхээ удирдагчийн үүргийг орлон гүйцэтгэгчээр Ардын чөлөөлөх армийн генерал, тэнгисийн цэргийн орлогч дарга асан Ван Хубин, намын төв хорооны гишүүн Сюй Сишен нарыг томилсон байна. Уг томилолт нь БНХАУ-ын цөмийн зэвсгийн хүчин төдийгүй цэргийн удирдлагын түвшинд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болж байгаа аж.

                       Ташрамд дурдахад, БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн сарын сүүлчээр “Бүх түвшний намын байгууллагад тулгараад буй бэрхшээлийг шийдвэрлэх, намын цэрэг, арми дахь үнэмлэхүй манлайллыг хадгалах асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй” гэж мэдэгдээд байсан юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.