| | USD/MNT 0₮

ГУДАМЖИНД НУС, ЦЭР, ШҮЛСЭЭ ХАЯСАН 200 ИРГЭНИЙГ ТОРГОЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж гудамжинд нус шүлсээ хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуулиар торгохоор болсон билээ.

Энэ дагуу холбогдох албаныхан хяналтаа чангатгаж, зөрчил гаргасан иргэдийг торгож эхэлжээ. Элдэв өвчин тараагч ялгадсаа ил задгай хаяж болохгүй гэж мэргэжлийн байгууллагынхан зөвлөж сануулсаар  байтал зөрчил гаргасан 200 иргэнийг торгосон байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж гудамжинд нус шүлсээ хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуулиар торгохоор болсон билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.