| | USD/MNT 0₮

АМНЫ ХААЛТЫН ҮНЭЭ НЭМЖ, ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН “МОНОС” КОМПАНИД ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР ХАРИУЦЛАГА ТООЦНО

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар амны хаалтын үнийг зохимолоор өсгөж байгаа ААН болон компани Эмийн сангуудыг шалгуулахаар ШӨХТГ-т хандсан билээ.

Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монос” ХХК-д амны хаалтын үнийг нэмж борлуулсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, хуулийн байгууллагад шалгуулж эхэлжээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэх эрсдэл бүхий нөхцөл байдал үүсээд буйтай холбогдуулан ДЭМБ-ын болон манай улсын Эрүүл мэндийн яамнаас амны хаалтыг урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол зүүх зөвлөмжийг хүргүүлээд байгаа.

Үүгээр амны хаалтын хомсдол үүсэх, үнэ нь хөөрөгдөх асуудлууд аж, ахуй нэгжүүд дээр үүссэн билээ.

“Монос” ХХК-ийн хувьд өмнө нь 2000 төгрөгөөр борлуулж байсан N95 төрлийн амны хаалтынхаа үнийг 3000-5000 төгрөгөөр нэмж, 5000-7000 төгрөгөөр худалдаж байжээ.

Ийнхүү амны хаалт олдохгүй хомсдол үүссэн байхад үүнийг далимдуулж үнээ нэмсэн “МОНОС” ХХК-д зөрчлийн хэргээр хариуцлага тооцох нь тодорхой болжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монос” ХХК-д амны хаалтын үнийг нэмж борлуулсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, хуулийн байгууллагад шалгуулж эхэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.