| | USD/MNT 0₮
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын алаг уул багийн 2022 оны Улсын аварга малчин Шаравдоржийн Пүрэвсүрэнгийн төрсөн хүү болох П.Энхбат, П.Энхтүвшин, П.Мөнх-Эрдэнэ нар нь цахим мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулдаг аж.
Тэд хамтдаа сүүлийн 3 жилийн хугацаанд Зиндаа клуб-1,2,3 гэх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ч нэг ч удаа хуулийн байгууллагаар шалгагдаж байгаагүй төдийгүй одоог хүртэл цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулан бусдыг залилан мэхэлж их хэмжээний ашиг орлого олсоор байна.
П.Мөнх-Эрдэнэ нь компьютер технологийн мэргэжилтэй гэх бөгөөд ах П.Энхбат нь хуулийн байгууллагын ажилтнууд болон хурган дарга нартай найз нөхдийн харилцаатай гэх мэдээлэл бий.
Тэдний хувьд хууль бусаар олсон орлогоороо саяхан хэдэн тэрбумаар тоологдох өртөг бүхий эмээлтэд байрлах морины зүчээг худалдан авсан баримт байдаг. Энэ дагуу тэд мөнгө цохиж тун удахгүй Улсын алдарт уяачид болох биз ээ. Мөн бусдаас залилан авсан мөнгөөрөө туйлдаг гэх. Тэд мөрийтэй тоглоом ажиллуулдаг гэдгээ нууцалдаг бөгөөд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд хуулийн байгууллагын алба хаагчдад удаа дараа их хэмжээний авлигал бэлнээр өгсөн байж болзошгүй мэдээлэл байна. Иймдээ ч тэд өдийг хүртэл шалгагдаж, хуулийн хариуцлага хүлээлгүй явсаар буй.
Түүнчлэн тэдний ажиллуулдаг Зиндаа клубүүдэд мөнгө алдсан хохирогч нарын тоо нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэсэн ч тэдэнд хууль бусаар мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулсан хэрэгт нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, таслан зогсоогоогүй байгаа юм.
Угтаа бол Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилдэг хуулинд хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулсан, орон байраар хангасан, их хэмжээний ашиг олсон, бусдыг залилсан бол хуулийн дагуу хорих ялтай байдаг билээ.
Хуулийн заалтыг нь тодруулбал,
20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.